Тиймээ! Монгол хүн бүр, Монгол хүн болж
төрснөөрөө бахархаж бардамнаж явдаг гэдэгт би эргэлздэггүй.Яагаад гэвэл Монгол
орон шиг сайхан орон энэ дэлхийд байхгүй билээ.Монголын төлөө гэх сэтгэл хүн
бүрт сэтгэл зүрхэнд нь оршиж байдаг гэдэгт би итгэдэг.
Сүүлийн үеийн зарим нэг залуусын амнаас Монгол
хүн болж төрсөндөө харамсдаг,Монгол орноо гадаадын өндөр хөгжилтэй оронтой
зүйрлүүлж хөгжил дорой муугаар нь дуудах асуудал нэг бус удаа дуулдах
болсон учраас Монголчуудтайгаа бодлоо хуваалцахаар шийдсэн юм.Эдгээр
залуусыг нэг талаар буруутгах ч аргагүй юм.Харин залуусаа Монгол үндэсний
бахархалаар хүмүүжүүлж чадаагүй та бидний буруу бас байнаа.
Монгол улс шиг дэглэм сайтай цэргийн хүрээг анх
үүсгэж дэлхийн талыг эзэлж явсан орон нэгч байхгүй. Дэлхийд шуудан холбоог
анхны суурийг нь тавьсан,анхны усан флотыг байгуулсан, Чингис хааны үед
хэрэглэж байсан Алтан ГЭРЭГЭ –нээс одоогийн гадаад паспорт бий болсон, өөрсдийн
гэсэн босоо бичигтэй, босоо хийморьтой ард түмэн билээ.Хөдөө тал нь малаар
дүүрэн,хөрсөн доороо маш их баялагтай, хөгшид хүүхдүүдээ, эмэгтэйчүүдээ маш их
дээдлэн хүндэлдэг,дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадмаараа
нааддаг,өөрсдийн гэсэн их өв соёлтой ,монголын гэх бахархалтай уртын дуу,морин
хууртай,хөөмийтэй,уран нугаралттай ард түмэн шүү дээ.Дэлхийд түгсэн олон олон
зүйлийн анхдагч эх суурийг Монгол хүний оюун ухаан бий болгосон гэж бодохоор
өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Монгол гэж агуу ард түмэн шүү
дээ.Тиймээ.бид чинь бахархалаар дүүрэн эх оронтой ард түмэн билээ.
Амьдралын эрхээр харьд амьдарч сурч байгаа
Монголчууд маань хариад очиход тосоод авах эх оронтой гэж сэтгэлдээ нутаг ,усаа
аав ээжийгээ,ханиа үр хүүхдээ санаж зүүдэлж бахархалтай амьдардаг гэдэгт
эргэлздэггүй.
Хэрвээ та нэг удаач гэсэн би Монголдоо биш
Африкийн элсэн цөлд өлсгөлөн гуйланчдын дунд хүн болж төрөөд элс идэж байна
гэж,Хятадын тэр хэдэн живаа хүн дунд төрөөд хүн тэрэг түрж хөлсөө дуслуулж хүн
царайчилж байвал гэж,Лалын шашинт оронд хүн болж төрөөд шашны мөргөлдөөнөөс
болж хэзээ бөмбөг дэлбэрэх бол хаанаас буудах бол гэж байнгын айдастай
түгшүүртэй газар хүн болж төрсөн бол гэж хааяа ч гэсэн боддог бол,
"би Монгол хүн болж төрсөндөө гутарч байна" гэдэг үг амнаас нь
гарахгүй байх . Монгол улс шиг тайван амгалан,хүмүүс нь бие биенээ хүн
гэж үздэг зочломтгой ард түмэнг та хаанаас ч хайгаад олохгүй шүү дээ.
Сүүлийн жилүүдэд Монголчуудын бахархах бахархалыг
үгүй хийхийн тулд Монголын түүхийг гуйвуулан бичих,Монголчуудын бахархал болсон
эцэг өвгөдөөс уламжилж ирсэн уртын дуу, морин хуурыг минь харийн улсынх болгож
Монголын гэх тодотголтой юм болгоныг булаан авч бахархалгүй болгох харийнхны
бодлого явагдаж байна.
Дэлхийд 20 сая хүн амтай,200 сая хүнтэй улсууд
авч чадаагүй олимпийн алтан медалийг 2.7 –хон сая хүн амтай Монгол улсаас 3
алтан медаль.2 мөнгөн медаль авч байсан агшныг эргэн дурсая..Хэдхэн хоногийн
өмнөхөн нь 7 сарын 1 ны аймшигт бараан өдрүүд их жанжины талбайд минь болж
байсан бол хэдхэн хоногийн дараа нь Бээжингийн олимпоос Монгол хүн алтан
медалийн эзэн болсоны баярыг тэмдэглэж их жанжныхаа талбайд ахин цуглаж
танихгүй ч гэсэн бие биесдээ баяр хүргэж Монгол хүн болж төрсөнөөрөө бахархаж
,туг далбаагаа хийсгэн давхиж байсныг эргэн дурсахад сайхан байдаг.Энэ бол
жинхэнэ Монгол бахархал байсан шүү.
Монголчууд бид чинь тугаа өргөх хөх
тэнгэртэй,тулаад босох өргөн уудам нутагтай,аливаа үйлийг бүтээх сэтгэх оюуны
өндөр чадамжтай ард түмэн билээ.
Монгол хэлээр дэлхий ярьж Монгол морьдын туурай
хүрээгүй газар үгүй байсан түүхэн үе байсныг санаж удахгүй Монгол хүний омогшил
бахархлын хуй салхи дахин дэлхийг нөмрөн авна гэдэгт итгэж Монголоороо
бахархаж Монгол хүн болж төрсөндөө омогшиж амьдарцгаая
Монголчуудаа!!!!!!!!!!!!!!!!.
No comments:
Post a Comment