ХӨТӨЛБӨР

Алтан ОРДНЫ УЛС
2012 оны 10-р сарын 12, Нийтэлсэн Хөх толботой Хөх Монголын хүү
Алтан орд улс нь их Монгол улсын бүрэлдэхүүн Чингис хааны ач Батын байгуулсан улс юм.Алтан орд улс нь одоогийн өмнөд орос,кавказ,  ижил мөрөн  гэсэн өргөн уудам газар нутгийг хамарч байв.Алтан орд улс нь 200 гаран жил оршин тогтнож байжээ.Бат хаан 1236 онд аян дайн хийж оросын 300 гаран хот суурин газар эзлэв 1237 онд Бат хан элчээ Владимирийн II Юрий руу довтолгож, дагаар орохыг шаарджээ. Нэг сарын дараа Батын цэрэг Рязанийг бүсэлсэн. Зургаан өдөр цус урсган тулалдсаны эцэст хотыг бүрэн устгасан бөгөөд тус хот дахин хуучин шигээ цэцэглээгүй юм. Энэ мэдээг сонсож түгшсэн II Юрий Монголчуудын эсрэг хөвгүүдээ хөдөлгөсөн боловч тэд бут ниргүүлжээ. Монголчууд Коломна, Москва хотуудыг шатаасныхаа дараа 1238 онд Владимир хотыг бүсэллээ. Гурван өдрийн дараа Владимир-Суздалийн нийслэлийг эзлэн авч, юу ч үгүй галдан шатаажээ. Вангийн гэр бүл галд шатах энэ үед II Юрий хойд зүг рүү яаран сандран ухарсан юм. Ижил мөрнийг гатлаад тэр шинэ арми байгуулсан боловч, энэ армийг нь Монголчууд Сить гол дээр юу ч үгүй хүйс тэмтэрчээ.Бат хан их цэргээ хэд хэд хувааж, Оросын 14 хотыг, тухайлбал Ростов, Углих, Ярославль, Кострома, Кашин, Кснятин, Городец, Галич, Переславль-Залесский, Юриев-Польский, Дмитров, Волоколамск, Тверь, Торжок хотуудыг дайлжээ. Эзлэн авахад хамгийн хэцүү байсан хот нь Козельск хэмээх жижиг хот байсан бөгөөд тэр хотын насанд хүрээгүй хунтайж Титус оршин суугчдынхаа хамтаар Монголчуудын довтолгоог долоон долоо хоног эсэргүүцэн тулалдсан байна. Ам дамжин ярьсан түүхэнд өгүүлснээр Монголчууд ойртож явааг дуулсан Китеж хотынхон бүгд нууранд живцгээсэн нь өнөөг хүртэл харагддаг гэлцдэг ажээ. Монголчуудад дагаар орж, алба гувчуур өргөхийг зөвшөөрсөн Смоленск, алслагдсан байрлал, өвлийн цаг агаарын улмаас Монголчуудын хүрч чадаагүй Новгород, Псков хотууд томуухан хотуудаас устгуулалгүй үлджээ.

1238 оны зун Бат хан Крымын хойгийг дайлж,
Мордовыг номхотгожээ. 1239 оны өвөл, тэрбээр Чернигов, Переяславыг дайлав. Монголын цэрэг Киевийг хэдэн сар бүсэлсний эцэст 1239 оны арванхоёрдугаар сард эзлэн авлаа. Халичийн Данило шургуу эсэргүүцэн тулалдсан боловч, Бат хан түүний газар нутгийн хоёр гол нийслэл Халич, Володимир-Волиньский хотуудыг эзлэн авч чаджээ. Гэхдээ Оросын улсуудыг төв Азийн эзэнт улсад нэгтгэлгүй харин вассал болгожээ.Бат хаан үргэжлүүлэн аян дайн хийж Европ луу дайлаар мордлоо.Бат хаан их цэргээ гурван замаар хувааж нэгдүгээр замын цэрэг Легницад Хуурмаг Хенри, Силезийн гүн, Тевтоны их мастерийн цэргийн нэгдсэн хүчийг бутцохиж Польшийг эзэлжээ. Хоёр дугаар цэрэг Карпатын нурууг давж, гуравдахь замын цэрэг нь Дунай мөрний дагуу аялжээ. Гурван замын цэргээ дахин нэгтгэж, 1241 онд Мохи дахь тулалдаанаар Унгарын IV Белагийн удирдсан цэргийг бутцохисноор Унгарыг номхотгожээ. Монголын цэрэг зуны турш Унгарын тал нутгаар довтолж, 1242 оны хавар хүчээ сэлбэж, Австри, Далмац хүртэл нутгаа тэлж, Бохемийг довтлов.Европ руу хийсэн энэхүү довтолгооныг Батын удирдлага дор Сүбэдэй төлөвлөж хэрэгжүүлжээ. Сүбэдэй Европт хийсэн ялалтуудаараа өөрийн алдар нэрийн оргилд хүрсэн. Оросын янз бүрийн вант улсуудыг ээлж дараагаар дайлж дууссаныхаа дараа, тэр Европын төв хэсэг рүү довтлох довтолгоондоо бэлтгэн Польш, Унгар, бүр Австри хүртэл тагнуул илгээж байв. Европын вант улсуудын талаар тодорхой дүр зурагтай болсон Сүбэдэй Бат хан ба түүнтэй цус нэг өөр хоёр ханхүүгийн удирдсан довтолгооныг гоц ухаантай төлөвлөжээ. Зүчийн хүү Бат хан ерөнхийлөн захирагч байсан боловч Сүбэдэй Оросын хойд, өмнөд хэсгийг дайлсан Монголын аян дайныг газар дээр нь удирдаж байсан шигээ Европын аян дайныг мөн удирджээ. Хайдугийн хойд замын хүч Легницийн тулалдаанд ялалт байгуулж, Хаданы цэрэг Трансильванд амжилттай дайтаж байхад, Сүбэдэй тэднийг Унгарын тал нутагт хүлээж байлаа. Дахин нэгдсэн их цэрэг Сайо гол руу буцаж Мохи дахь тулалдаанаар Унгарын IV Белаг бутниргэжээ.1241 оны сүүлээр Бат, Сүбэдэй хоёр Австри, Итали, Германыг дайлах төлөвлөгөөгөө гаргаж дуусч байхад, Өгэдэй хаан (1241 оны арванхоёрдугаар сард нас барсан) тэнгэрт хальсан тухай мэдээ ирж, цусан төрлийн хөвүүд болон Сүбэдэй Хархорум руу Их хуралдайд дуудагдсанаар 1242 оны хаврын сүүлээр Монголын цэрэг буцжээ. Бат Их хаан болох боломжтой байсан бөгөөд энэ суудлыг авч чадахгүй нь тодорхой болонгуут Ази, Уралын нуруун дахь байлдан дагуулсан нутаг орноо түвшитгэхээр буцсан байна. Тэр эргэж явахдаа Сүбэдэйг авч яваагүй бөгөөд Монголдоо үлдсэн Сүбэдэй тэндээ 1248 онд нас баржээ. Бат Гүюг хаанд дайсагнан ханддаг байсан тул Европыг цаашид байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Чингис хааны ач нарын хоорондох харилцаа улам бүр муудаж Монголын Эзэнт гүрний төгсгөл ойртсон энэ үед тэр дорно зүгээс ирэх довтолгооноос сэргийлж цэргээ бэлэн байлгаж байхаас өөр аргагүй байлаа. Бат хан эргэж ирээд 1242 онд ханлигийнхаа нийслэлийг Ижил мөрний доод биед орших Сарайд байгуулжээ. Гүюг хааныг нас барсны дараа тэрбээр шинэ аян дайн хийхээр төлөвлөж байсан боловч 1255 онд Бат таалал төгсөв.1255 онд Батын хүү Сартаг Алтан ордны хаан ширээнд суусан болов ч 1256 онд нас барав.1257 онд Улагчи [Сайрад хүү болон дүү болох тодорхойгүй]  10 настайдаа суусан болов ч хаан ширээ хэдхэн сарийн настай байв тэрээр өвчний улмаас таалал төгсөв.1257 онд Зүчийн хүү Бэрх хаан ширээнд заларчээ.Тэрээр Исламын шашинд орж Алтан орд улсыг Исламын шашинт улс болгов.Бэрх Хүлэгүгийн хүү Абаха хантай дайтаж байгаад 1266 онд амь үрэгдэв.Мөнхтөмөр хаан тэрээр Бат хааны гуч юм.Мөнхтөмөр хааны  хаанчлалын хугацаанд Монголчууд өөрсдийн холбоотон Оросын вангуудын хамт Византи (1269-1271 онд), Литва (1275), Кавказ (1277) тус тус аян дайн хийжээ. Түүхчдийн олсон анхны ярлыкыг Мөнхтөмөрийн нэрийн өмнөөс үйлдсэн байсан бөгөөд Оросын Үнэн алдартны сүм хийдийг Алтан Ордод алба гувчуур өгөх үүргээс чөлөөлсөн зарлиг байжээ. Мөнхтөмөрийн хаанчлалын үед Генуягийн худалдаачид Монголчуудаас Каффа хотыг худалдан авч байлаа.
1282 М
өнхтөмөр хаан нас эцэслэв.!282 онд Батын ач Тодмөнх хаан болов.Хуурмаг хан тэрбээр 1283 онд Лалын шашинд орсон юм. Өөрөө Лалын шашинтан байсан тул удирдагчид нь Лалын шашинд орсон Ил Хан улсын эсрэг тулалдахыг хүсээгүй юм. Рашид ад-Диний бичсэнээр Тодмөнх Хубилай хаантай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байжээ. Түүнийг хаан ширээнд байх хугацаанд Алтан Орд дахь Ногай ханы нөлөө ихэд өссөн бөгөөд Унгарын эсрэг 1284/1285 онд хоёр удаа довтолжээ. 1287 онд Тодмөнх хан ширээгээ өөрийн ач дүү Тулабугад шилжүүлжээ.Тулбуга хаан Ногай ханы хамтаар тэр 1284-1285 онд Унгар руу, 1287 онд Польш руу тус тус хийсэн Монголчуудын довтолгоог удирдсан. Эхэн үедээ амжилт олсон боловч хоёр довтолгоо хоёулаа нуран унасан юм. Тулабуга 1287 онд Ногай ханы тусламжтайгаар Алтан Ордын төрийн эрхийг гартаа авсан боловч 4 жилийн дараа мөн л Ногай ханд түлхэгдэн унаж, түүний оронд Тохта гарч иржээ.Тохта хаан 1288 онд Тохтаг үеэлүүд нь хаан ширээнээс авч хаяжээ. 1291 онд Тохта Ногай ханы тусламжтай хаан ширээгээ дахин авав. Удалгүй Тохта, Ногай хоёр тэмцэлдэж эхэлсэн. Тохта Орос дахь Ногайн нөлөөг устгахыг эрмэлзэж байсан тул 1293 онд Монголын нэгэн цэргийн удирдагч Дюденг Орос руу илгээж, 14 хотыг эвдэн сүйтгүүлжээ. 1300 онд Тохта Ногайг нэгмөсөн ялж, Ижил мөрнөөс Дон мөрөн хүртэлх газар нутгийг өөрийн харъяанд нэгтгэж чадлаа. Тэрбээр мөн Хубилай хааны ач Төмөр хааны нэр төдий эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Персийн Ил Хан улсыг Өлзийт захирч байсан бөгөөд Дува Цагадайн ханлигийн ёс төдий хан байв.

Тохта Орост аян дайн шинээр явуулахаар зэхэж байгаад нас баржээ.
Өзбек хаан Тэрбээр 1267-1280 онд Алтан Ордын хан байсан Мөнхтөмөрийн ач бөгөөд Тогрилхагийн хүү юм.

Өзбег авга ах Тохтаг нас барсны дараа 1313 оны нэгдүгээр сард төрийн эрхийг авчээ. Тэр Лалын шашинг төрийн шашин болгосноос үүдэн бөө мөргөлт ханхүү нарын дунд түүний эсрэг хуйвалдаан гарсан боловч нухчин дарагджээ. Лалын шашинг төрийн шашин болгосноор хан Ордын доторхи зөрчил тэмцлийг дарж, төрийн байгууллагуудыг тогтворжуулж чадсан байна.

Өзбег дэлхийд хамгийн томд тооцогдох 300000 хүнтэй армитай байлаа. Тэрбээр 1319, 1335 онд Арранд Ил Хан улсын эсрэг аян дайн явуулахдаа цэрэг дайны нөлөөгөө ашиглажээ. Өзбег Ил Хан улсын эсрэг Египетийн Мамлюкуудтай эвсэхэд, Каир хотын нэгэн талбайг түүний нэрээр нэрлэж байв. Өзбег мөн Болгар, Византийн дайнд оролцсон. Харин Сербид Монголчуудын хяналтыг дахин тогтоох гэсэн түүний оролдлого талаар болсон ажээ.

Орос дахь улс т
өрийн хувьд Өзбег Москвагийн эхэн үеийн вангууд болох өөрийн хадам ах Москвагийн Юрий, Юрийн залгамжлагч Иван Калита нарыг дэмжиж, өрнийг түшиглэж байсан Тверийн вангуудыг дарж байлаа. Тверийн гурван ван, тухайлбал Тверийн Михаил, түүний хүү Александр, ач Теодор нарыг Өзбегийн зарлигаар Сарайд цаазалж байлаа. Ордын эсрэг Тверийн бослогыг 1327 онд Москва, Татарын нэгдсэн хүч цус урсган дарсан юм.
Тинибег Харайх: Удирдах, Хайлт

Тинибег (Тинибек) 1341-1342 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр
өөрийн эцэг Өзбегийг залгамжлан гарч ирсэн бөгөөд түүний дараагаар дүү Жанибег нь хан болсон.

Тинибег З
үчийн улсын зүүн хил хязгаараар Цагадайн цэргийн эсрэг тулалдаж байхдаа өөрийн дүү Жанибегт алуулжээ.Жанибег өөрийн эцэг Өзбег ханыг залгамжлан 1342-1357 онд Алтан Ордын хан байсан.

Хоёр ахаа хороосны эцэст Жанибег хаанчилж эхэлжээ. Тэрбээр Оросын ванлигууд болон Литвагийн хэрэгт идэвхтэй оролцдог байснаараа алдартай. Москвагийн Их ван Симен Гордый болон II Иван Жанибегийн улс т
өр, цэргийн байнгын дарамтад байлаа. Орд дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Жанибег өөрийн харъяатуудаа Лалын шашинд хүчээр оруулсан юм.

Жанибег 1343 онд Крымын Каффа боомт хот руу Татарын их цэрэг толгойлон довтолжээ. 1344 оны хоёрдугаар сард Италийн нэмэлт х
үч ирснээр энэхүү хотын бүслэлтийг зогсоожээ. Энд нийт 15000 Монгол цэрэг амь үрэгдэж, амьд гарагсад нь дорно зүг рүү дутаан одсон. Жанибег 1345 онд Каффад эргэн ирж хоёрдахь удаагаа бүслэн хаав. Гэвч дараа жил нь Монголчуудын дунд тарваган тахал гарч бүслэлтээ зогсоохоос аргагүй болсон.

1356 онд Жа
нибег Азербайжаныг дайлж Тебриз хотыг эзлэн, тэнд өөрийн захирагчийг суулгалаа. Үүнээс хойш удалгүй Табризад бослого гарч, Жанибегт дайсагнадаг, Чингис хааны бас нэг удам Жалайрын династи эрх мэдлийг нь авав. Бердибег Тэрбээр өөрийн эцэг Жанибегийг хорлоход оролцсон байж болзошгүй. Түүний хаанчлалын жилүүдэд улс төрийн хямрал, аллага их гарч байсан бөгөөд 1359 онд өөрөө хорлогдон үхжээ.Кульпа Кульпа өөрийн ах Бердибегийг авч хаян гарч ирсэн бөгөөд 1359-1360 онд Алтан Ордын хан байсан. Нэг л жил хаанчилсны эцэст Кульпа 1360 онд өөрийн дүүд алуулжээ.Тэрбээр өөрийн ах Кульпаг алж хаан ширээг авсан бөгөөд ах нарынхаа адил дөнгөж нэг жил болоод үхжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Наурузбег үхсэнээр тус ордод анархи байдал ноёрхож, янз бүрийн хэсгүүдэд хорь гаруй хан гарч ирснээс олонхи нь нэгэн зэрэг гарч байв. Тиймээс тэдний хэн нь ч хаан ширээг бодитоор авч чадаагүй бөгөөд эдэн дундаа Мамай хамгийн чадалтай, нэртэй нь байв.
Хизр (1361-1362)
 
Т
өмөр хожа (1362)
Абдаллах (1362-1370) Монголын алтан ургийн шуу
д угсааны бус хүн 
Мурад (1362-1367) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Азиз (1367-1369) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
II Жанибек (1369-1370) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Мухаммед Булаг (1370-1379) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Тулунбек (1370-1373) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Айбек (1373-1376) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Араб шах (1376-1379) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Хаган бек (1375-1376) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Илбани (1373-1376) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Хажи Черкес (1375-1376) Монголын алтан ургийн шууд угсааны бус х
үн 
Урус хаан  (1376-1378) Урус нь Цагаан Ордын 8 дахь хан б
өгөөд Хөх Ордын маргаантай хан байв. Чингис хааны удам тэрээр өөрөө Казахын ханлигийн хангуудын өвөг болно.
Тохтамыш (1380-1395) Алтан Ордын хоёр хэсэг болох Цагаан Орд, Х
өх Ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан Ордын сүүлчийн хан байв. Тэрбээр Чингис хааны хамгийн том ач Орд ханы удам юм.Тохтамыш 1376 онд өөрийн авга ах Цагаан Ордын хан Урусыг түлхэн унагахыг оролдож, агуу Төмөр рүү зугтсанаар анх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тохтамыш Урус болон түүний хоёр хүүгээс урт насалж, Төмөрийн дэмжлэгтэйгээр 1378 онд Цагаан Ордын хаан ширээнд заларчээ.

Тохтамыш
өвөг дээдсийнхээ суу алдрыг дахин дуурсгахыг мөрөөдөж байсан бөгөөд Зүчийн улсыг дахин нэгтгэх төлөвлөгөөтэй байлаа. 1380 онд тэрбээр Ижил мөрнийг гаталж, Хөх Орд руу довтолсон боловч Мусковийн илгээсэн цэрэгт дорхноо цохиулав. Хөх Ордын удирдагч Мамай Куликовын тулалдаанаас хойш удалгүй алагдсан нь Тохтамышийн бүх ордыг нэгтгэх ажиллагааг ихэд хөнгөвчилжээ.

1382 онд Х
өх болон Цагаан Ордыг нэгтгэснийхээ дараа Тохтамыш Куликовт ялагдасныхаа хариуг авахаар Москвагийн вант улсыг амжилттай дайлж, Оросын Монголын ноёрхлоос чөлөөлөгдөх эрмэлзлийг нь нэг хэсэгтээ унтраав. Энэ аян дайн үндэсний баатар нь болох Дмитрий Донскойн амьдралынх нь бусад мөчийн нэгэн адил Оросын орчин үеийн зураачдын түүхэн бүтээлийн нэг сэдэв болжээ (зургуудыг үзнэ үү).

Зургаах
ан жилийн дотор Тохтамыш Крымын хойгоос Балхаш нуур хүртэлхи Монголын газар нутгийг дахин нэгтгэсэн байв.

Дараа нь, Тохтамыш Литвагийн н
өлөөллийг тандахын тулд хойд ванлигууд руугаа толгойн сэргийлэх илгээжээ. Литвагийн ван Кестутис энэ явдлыг халдан довтлохын дохио гэж үзэн, толгойн сэргийлэх анги руу довтолж, цохьжээ. Үүнд хилэгнэсэн Тохтамыш Литва, Польшийг дайлж эзлэв.Чингис хааны амжилтыг дахин давтаж чадна гэдэгтээ итгэсэн тэрбээр 1385 онд 50000 (буюу таван түмэн) цэрэг аваад Персийг довтолж, Тебризийг эзлэн авлаа. Умард зүг рүү буцахдаа Тохтамыш Кавказаас 200000 боол, эдний дотор Паракахайк, Сюник, Артсах дүүргүүдээс олон арван мянган арменчуудыг боол болгон авч явлаа.[1] Тохтамышийг Кавказаас хойшоо хөдлөнгүүт, Төмөр Азербайжан, Персийг өөрийн өргөжин тэлж буй хаант улсад нэгтгэжээ. Уурлаж хилэгнэсэн Тохтамыш урагшаа эргэж, хуучин холбоотонтойгоо дайтлаа.

Улмаар Тохтамыш ялагдаж, тал нутаг руугаа ухарчээ. Гэхдээ 1387 онд тэрбээр Т
өмөрийн эзэнт гүрний голомт болсон Трансоксиан руу гэнэт довтлов. Тохтамышийн аз дутахад, их цас орж, түүнийг тал нутаг руугаа буцахад хүргэв.

1395 онд Т
өмөр Алтан Ордыг довтолж, Терек гол дээр Тохтамышийг ялснаар энэ зөрчил мөргөлдөөн дээд цэгтээ тулжээ. Төмөр Алтан Ордын нийслэл Сарай Бэрхийг тонож, Алтан Ордыг вассал болгон, тоглоомын ханыг ширээнд залав.

Тохтамыш Украины тал руу зугтаж, Литвагийн их г
үн Витаутасаас тусламж гуйв. 1399 онд Тохтамыш, Витаутасын хамтарсан хүч Ворскла голын тулалдаанд Төмөрийн хоёр жанжин Төмөрхүтлүг, эмир (мурза, визир) Эдигу нарт хиар цохиуллаа. Нэгмөсөн ялагдсан Тохтамышийг 1406, 1407 оны үед Эдигугийн хүмүүс Сибирьт хороожээ. Тохтамыш хаан бол Монгол бичгээр зоос хийлгэсэн Алтан ордны хамгийн сүүлчийн хаан байжээ.
Т
өмөрхүтлүг(1397-1399) Алтан Ордын хан байсан. Тэрбээр Тохтамышийн эсрэг тэмцэж байсан Цагаан Ордын хан Төмөрмаликийн хүү юм. 1379 онд Төмөрмаликийг нас барсны дараа Төмөрхүтлүг Тохтамышийнд өссөн юм. 1388 онд Тохтамышийн эсрэг бослого нь амжилтгүй болсны дараа тэр, Эдигугийн хамт Төмөр рүү дутаав. 1391-1395 оны Тохтамыш-Төмөрийн дайны үеэр тэд Ижил болон Урал мөрнүүдийн доод биед тусгаар улс байгуулж, нийслэлээ Сарай-Жүкт байрлуулжээ. Тохтамышийг ялагдсаны дараа Төмөрхүтлүг Эдигугийн тусламжтай Алтан Ордын ханаар өргөмжлөгдсөн боловч эрх мэдлийг жинхэнэ барьж байсан хүн нь Эдигу байлаа. 1398 онд Төмөрхүтлүг өөрийн зоос мөнгөтэй болсон бөгөөд 1399 онд Ворскла голын тулалдаанд оролцжээ. Тэрбээр Тохтамышийн хүүтэй зөрчилдөж байгаад алуулсан.
Шадибек
Булад
Т
өмөр (1410-1412)
Жалаладдин
Каримберди
Кебек
Жаббарберди
Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
Давлет берди
Барак (1422-1427)
Сайд Ахмед (1433? - ?)
Х
үчүг Мухаммед (1459-1465)
Ахмед (1465-1481)
Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
Муртаза (1498-1499)
Ийнх
үү их Монгол улсын бүрэлдэхүүн Алтан орд улс 2 хуваагдаж мөхжээ дотоодын эрх мэдэл албан тушаал хаан ширээний төлөөх тэмцэл төрсөн ах дүү 2 ийг хүртэл зэвсэг барин босоход хүргэж бие бие алснаар дуусаж байв. 


No comments:

Post a Comment