ХОЛБОО БАРИХ

Гүюг хаан
Гүюг хаан (Guyug qaghan.svg, 1206-1248) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.

1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.

Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Корё, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ.
-       Мөн Ромын Папын элч болох Плано Карпини оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг Христосын шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна.

перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэзахидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.
-       1m 12 cm урт, 20 cm өргөн хоёр хэсгээс бүрэлдэж бичгийн төгсгөл ба наалдуулсан залгаас дээр нь "Мөнх тэнгэрийн хүчинд" хэмээх Монгол үсгийн улаан тамга дарсан
Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор
их Монгол улсын далай хааны
зарлиг ил болгон иргэнд хүрвээс
биширтүгэй, айтугай


-       Захидал нь “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээн эхэлсэн бөгөөд цааш нь бичихдээ “Их хаанаас Папт илгээсэн бичгийн сайтар уншиж ойлгогтун”, “Пап өөрийн биеэр бараалхахаар ирвэл зохимой. Тэгвэл бид өөрийн засаг билгээ сонсгох болно. Мажар зэрэг Христосын шашинт улс оронд Чингис хаан элч томилон явуулж Мөнх тэнгэрийн зарлигийг дуулгах гэв. Гэтэл тэдгээр улс орны иргэд Мөнх тэнгэрийг үл тоомсорлож чиний хэлж буй тэдгээр иргэд чинь үймээн самуун дэгдээж манай элчийг балмад хэрцгийгээр алж хороов. Учир иймийн тулд сая Мөнх тэнгэрийн хүчинд тэдгээр улс орныг даран эрхшээв. Мөн үүний дотор зарим иргэд Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн эсэн мэд үлдэв. Эгэл жирийн хүн хэрхэн өрөөл бусдыг гэсгээн цээрлүүлж чадах билээ. Чи бас <би бол Христосын шашинтан. Би ертөнцийн эзнийг хайрлана. ... -ыг үзэн ядна> гэжээ. Ертөнцийн эзэн хүн төрөлхтнийг нүгэл гэмтэй төрүүлсэн мөртлөө бас энэрэн хайрлах сэтгэл байна гэгчийг чи яаж мэдсэн бэ? Энэ мэт өгүүлэгч хүн тэнгэр бурхныг хэрхэн таних билээ. Наран мандахаас наран жаргах хүртэлх дэлхий ертөнц Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэж буй. Мөнх тэнгэрийн зарлигийг зөрчвөл хэн ч юу ч хийж бүтээж чадахгүй. Та нар одоо үнэн сэтгэлээсээ биднийг дагаж орогтун. Тэгвэл бид та нарыг өршөөн хайрлана. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигийг сонсохгүй эсэргүүцэн тэмцвэл бидний өстөн дайсан болно. Үүнийг та бүхэн сайтар мэдэгтүн. Хэрвээ та нар ондоо санаа өвөрлөх юм бол түүнээс гарах үр дагаврыг Мөнх тэнгэр мэдмой ” гэжээ. Бичгийг Гүюг хаан анх Монголоор хэлж, Перс, Латин хэлэнд орчуулжээ. Тус албан бичиг бол Монголчуудын сүсэг бишрэлийн тухай Их Монгол улсын эзэн хааны байр суурийн илэрхийлэл юм
Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, Цагадайн улсын нутагт нас баржээ.

Зан чанар[засварлах]

Гүюг хаан, Ромын папын элчин Плано Карпиний тэмдэглэснээр: «...дөч буюу дөчин тав орчим настай...дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй» бөгөөд эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэгч, Их хаан байсан билээ [2].

Гэр бүл

Их хатан Огул Хаймыш бол Ойрад аймгийн түрүү /захирагч/ байсан Худуга бэхийн охин, Гүюг хааны их хатан болно. Гүюг хааныг нас барсны дараа, дараачийн хаан суурины залгамжлагч Мөнхийг хаан ширээнд суутал, өөрөөр хэлбэл 1248 - 1251 оны хооронд төр барьж байв. Хаймиш хатнаас Хурц, Хожа, Нагу гэдэг гурван хүү төржээ[3].
1247 оны намар Илжигидэй ноёнд цэрэг өгч баруун зүгийн эзлэгдээгүй үлдсэн Исмайлын зэрэг улс орнуудыг байлдан дагуулахыг даалгажээ. Тэгэхдээ 100 Монгол айл тутмаас нэг эр, Иранд байсан цэргийн 10 хүн тутмаас хоёрыг тус татуулж Илжигидэйд цэргийн хүч нэмэгдүүлжээ. Илжигидэйг тэргүүн анги болгож хөдөлгөөд хаан өөрөө 1248 оны өвлийн сүүл сард гол хүчийг авч хөдөлсөн байна. Гүюг хаан баруун зүг мордохдоо, "тэнгэрийн байдал дулаарах тийшээ хандлаа. Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндхийн ус умдаа нь өвчинд минь тус болно" гэж хэлээд явсан гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Гүюг хаан өөр зорилготой хөдөлсөн байж магад гэж зарим түүхчид үзсэн байдаг. Учир нь түүнийг баруун зүг мордмогц Толуйн хатан Сорхугтани бэг Бат хаанд тусгай элч яаралтай заран сэрэмжтэй бай хэмээн хэлүүлж байжээ. Гүюг хаан, хаан ширээнд суухад нь элдвээр саад хийж байсны дээр өөрийн хувь улс Алтан ордыг Монголын төв захиргаанаас нэлээд тусгай байлгахыг хичээж, бие даасан бодлого явуулж байсан Батыг гэнэдүүлэн цохиж эрхэндээ оруулахаар сэм хөдөлсөн бололтой гэж зарим түүхчид авч үздэг байна. Бат хаан Сорхугтани бэгийн явуулсан мэдээг аваад захирсан нутгийн хязгаарыг бэхлэн, цэрэг зэвсэг бэлдэж, Гүюгийг тосож байлдахаар зэхэж байжээ. Гэвч Гүюг хаан замдаа 1248 оны хавар нас баржээ. Гүюг хаан бол алсын хараатай, ухаалаг мэргэн бодлоготой, чанга нямбай зан чанартай хүн байжээ. Тэрээр биеийн эрүүл мэндээр нэлээд сул дорой хүн байжээ.

No comments:

Post a Comment